33 Биологи Янжиндолгор | |
ЗөвлөгөөБиологи нь амин судлалын шинжлэх ухаан юм. Судлах зүйл, амьд амьдралыг танин мэдэхийн тулд судалдаг боловч зарим амьгүй (амьтай ба амьгүй зvйлийн хоорондох) зүйлийг ч бас судалдаг (вирус, вироид, прион), ба ер нь биологийн судлах судлагдахууныг яг тухайлан тодорхойлон зааглах боломжгүй юм. Сэдэв : Араг яс мах булчингийн эрхтний үүрэг бүтэц Үүрэг. Араг яс булчин нь биеийн тулгуур хөдөлгөөний үүрэг гүйцэтгэж хэлбэрийг тогтооно. Мөн дотоод эрхтнүүдийг хамгаалах үүрэгтэй. Жишээ нь: Цээжний хөндийд орших зүрх уушги нь цээжний хэнхэрцэг яс түүнд бэхлэгдсэн цээж нурууны булчингуудаар хэвлийн хөндий дотор элэг цөс ходоод гэдэс бөөр зэрэг эрхтнүүд сээр нурууны доод хэсэг болон аарцаг яс нуруу гэдэсний булчингуудаар тархи гавлын ясаар нугас сээр нурууны нугалмын ясаар тус тус хамгаалагдсан байдаг. Араг яс. Үндсэн хэсгүүд, холбоос Насанд хүрсэн хүний биеийн араг яс өөр хоорондоо холбогдсон 200 гаруй яснаас бүрэлдэнэ. Эдгээрийг толгойн их биеийн дээд мөчдийн доод мөчдийн гэсэн үндсэн хэсэгт хувааж үздэг. Хүний биеийн яснууд өөр хоорондоо хөдөлгөөнгүй ба хөдөлгөөнтэй холбогддог. Толгойн яс. Толгойн яс нь гавлын ба нүүрний яснуудаас бүтнэ. Гавлын яс: дух, дагзны сондгой яс, зулай, чамархайн хос ясаас бүтнэ. Эдгээр яс нь хоорондоо заадсаар нийлнэ. Нэг ясны арзгар шүд нөгөөгийнхөө ухлаадаст орох байдлаар хоёр яс хоорондоо хөдөлгөөнгүй барьцалдсаныг заадас гэнэ. Толгойн ясны чамархайн хэсэгт сонсголын гаднах сүв байдаг. Дагзны ясны доод талд том нүх байх ба түүгээр тархи нугастай нийлнэ. Гавлын ясны суурь талд булчин бэхлэгдэх олон тооны төвгөр байдаг. Мөн цусны судас, мэдрэлийн судлууд ордог олон жижиг сүв бий. Толгойн ясны нүүрний хэсэг. Толгойн ясны нүүрний хэсэгт дээд эрүү, хацар, тагнай, хамрын яс, доод эрүүний яс, самалдаг яс багтана. Эдгээрээс том нь эрүүний яснууд юм. Доод эрүүний яс нь толгойн ястай хөдөлгөөнтэй нийлсэн ганцхан яс бөгөөд арын углуургаараа чамархайн ясны хонхорт орж бэхлэгдэнэ. Дээд, доод эрүүнд шүдний ёзоор бэхлэгдэх хонхорхой, цусны судас, мэдрэлийн судал нэвтрэн ордог сүвүүд бий. Их биеийн ясны хэсэг. Их биеийн ясны хэсэгт нуруу, хавирга, өвчүүний яс байдаг. Сээр нуруу нь 33-34 нугалмаас бүрддэг. Нугалмууд нь өөр хоорондоо уян налархай мөгөөрсөн эдээр холбогддог тул сээр нуруу уян хөдөлгөөнтэй байдаг. Яс ингэж мөгөөрсөөр холбогдохыг уян хөдөлгөөнтэй холбоос гэнэ. Хүний нуруу хүзүүний 7 сээрний 12, бүсэлхийн 5, ууцны 5, ахар сүүлний 4-5, нугалмаас бүтнэ. Нугалам бүр их бие, нум, хэд хэдэн сэртэн, голдоо нүхтэй байна. Цээжний хэнхэрцэг. Сээрний 12 нугалам тус бүр 2 талаас хос хавиргаар өвчүүтэй нийлж цээжний хэнхэрцгийг үүсгэнэ. Эхний 7 хос хавирга нь өвчүүтэй мөгөөрсөөр холбогдох тул амьсгаа авахад цээжний хөндий тэлж, гарахад багасдаг. Дээд мөчдийн яс. Мөрний яс гарын яснуудаас бүтнэ. Дал эгэм 2 мөрний бүслүүр болно. Дал нь цээжний хэнхэрцгийн ард байрладаг гурвалжин хэлбэртэй хавтгай хос яс бөгөөд толгой талдаа бугалгын булуу суух хохортой. Эгэм нь далыг цээжтэй холбодог товчлуур яс юм. Гарын яс. Бугалга, шуу, сарвууны яснаас бүрдэнэ. Шууны яс зэрэгцээ орших богтос яс цацраг яснаас бүтнэ. Сарвууны яс бугуйн 2 эгнээ богино жижигхэн яснууд алганы 5 ширхэг яс, хурууны 14 ширхэг яснаас бүтнэ. Доод мөчдийн яс. Аарцгийн яс, хөлийн яснаас бүтнэ. Сүүжний 2 том яс араараа ууцны ястай урдуураа өөр хоорондоо бат бөх холбогдсон аарцгийн бүслүүр яс бүрдүүлнэ. Сүүжний ясны хажууд дунд чөмөгний булуу суух хонхор байх ба сүүж, дунд чөмөг 2 нийлсэн үеийг түнх гэнэ. Хөлийн яс Дунд чөмөг, шилбэ, тавхайн яснаас бүтнэ. Дунд чөмөг нь хүний биеийн яснаас хамгийн урт хөндий яс юм. Шилбэний яс нь дотор талын шаант яс гадна талын тахилзуур яснаас бүтнэ. Дунд чөмөг шаант яс 2 нийлэн өвдөгний үеийг үүсгэх ба түүний урд талаас тойг хамгаалж байдаг. Тавхайн яс нь өсгийн, өлмийн 5ш, хурууны 14ш яснаас бүтнэ.Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 9 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудЗурагЗөвлөгөө Цахим тест Цахим даалгавар Хичээлийн судалгаа Видео хичээл Хэрэглэгдэхүүн АнгилалуудЗурагpicture advice onlinetest onlinework discover videolesson hereglegdehuun Сүүлийн бичлэгүүдбие даалтгэрийн даалгавар Зөвлөгөө Зураг хэрэглэгдэхүүн Видео хичээл Хичээлийн судалгаа Ургамал хамгаалал 11-р ангийн шалгалт. Найзууд |